Газрын тосны бүтээгдэхүүн, авто тээвэр
Петро Спарк ХХК нь 2024 онд үүсгэн байгуулагдсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, түүнчлэн авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани юм. Монгол Улс жилдээ 1.6 сая тонн түлш импортоор оруулж ирдэг бөгөөд манай байгууллага зах зээлийн 0.5–0.6 хувийг ханган нийлүүлж байна. Бид өөрсдийн тээврийн компанитайгаар түлш, тос тосолгооны материалыг тогтвортой нийлүүлж, мэргэшсэн боловсон хүчнээрээ үйлчилгээгээ тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
