“Петро Спарк” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн импортлож, борлуулах үйл ажиллагаа явуулдаг ч, компанийн зорилго зөвхөн эдийн засгийн үр өгөөжид хязгаарлагдахгүй, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүй хойч үедээ ногоон орчинг өвлүүлэн үлдээх явдал болохыг тус компанийн удирдлагууд онцоллоо.

Тус компани цаашид жил бүр мод тарих уламжлалт ажлыг тогтмолжуулж, орон нутгийн эко системийг сэргээх, ногоон бүсийг өргөжүүлэх чиглэлээр байгаль хамгаалах бусад төслүүдийг ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр “Петро Спарк” ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа байгаль орчинтой уялдуулан, нийгмийн хариуцлагатай компанийн жишиг болохыг зорьж байна.

Байгаль орчноо хамгаалах, ирээдүй хойч үедээ цэвэр, эрүүл орчинг өвлүүлэн үлдээх нь бидний хамтын үүрэг гэдгийг “Петро Спарк” ХХК-ийн зүгээс онцолж байна.